Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны семинар болов

2019-11-07 15:44:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын олон улсын худалдааг дэмжих комиссын зохион байгуулсан Хятад-Египетийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны семинар 6-нд, Егитетийн хийслэл Каир хотод боллоо. Тус хурал Хятадын аж ахуйн нэгжүүдэд Египетийн эдийн засаг, худалдааны орчныг танилцуулах, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд солилцоо, хамтын ажиллагааны индэр гаргаж өгөх зорилготой юм.

Хятадын худалдааг дэмжих комисс, Египетийн худалдааны нэгдсэн холбоо, Егитетийн Элександрын гаалийн баталгаат бүс болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид семинарт оролцов.

Хятадын худалдааг дэмжих комиссын орлогч дарга Жан Шэньфэн хэлсэн үгэндээ: Худалдааг дэмжих комисс Египетийн засгийн газар, Худалдааны нэгдсэн холбоо, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, төслийн мэдээлэл солилцох, бизнес эрхлэх орчныг сайжруулах, эрдслээс зайлсхийх зэрэг дэмжлэг үзүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү өргөн боломж нээнэ гэжээ.

Египетийн банкны захирал Мохамед Этриби: Ойрын жилүүдэд Египет, Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, худалдааны харилцаа тасралтгүй өргөжиж, хоёр тал олон том төсөлд гарын үсэг зурсан юм. Хятад улс дэлхийн хоёр дахь том зах зээл болж, хөгжлийн ихээхэн туршлага хуримтлуулсан. Египетэд Хятадаас суралцах зүйл олон бий гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ