Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хүч нэмэв

2019-11-07 16:27:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Олон улсын импортын 2-р экспогийн үеэрХБНГУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал Юрген Фридрих: Импортын экспогоор Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөтгөж буй чухал дохио өгч байна. Энэ нь Хятад Герман эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэдэерэг үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Ноднин жил Германы төлөөлөгчтэй хамт Шанхайд айлчилсан тэрээр: Анхдугаар экспо нададгүн сэтгэгдэл төрүүлсэн. Импортын экспо хангамжбаэрэлт хэрэгцээний шууд уулзвар боллоо. Германы аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлийгилүү сайнойлгох боломж нээж, Хятад, Германы эдийн засаг, худалдааны харилцаа, улам өндөр түвшинд гаргалаа. Энэ онд Германы 200 гаруй аж ахуйн нэгж экспод оролцохоор бүртгүүлсэн. Тоног төхөөрөмж, шинжлэх ухаан технологи, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг олон салбарыг хамарсан гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Импортоор гол сэдэв болгосон экспогийн хувьд импортын экспо эерэг дохио өглөө. Германы аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглаж,улам олон хамтын ажиллагааны түнштэй болохыг хүсэж байна. Хятадын зах зээл энэ экспогоор дамжуулж, улам олон нээлттэй арга хэмжээ, бизнесийн шударга орчноор дамжуулан Германы улам олон аж ахуйн нэгжүүдийн татахыг хүсэж байна."

Энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин “Нээлттэй хамтын ажиллагаа, хамтын хувь заяа” сэдвээр илтгэл тавьж, олон орнуудулам нээлттэй арга хэмжээ авч, нээлттэй хамтын ажиллагаа, нээлттэй инновац, нээлттэй хуваалцах дэлхийн эдийн засгийг хамтдаа байгуулж, Хятадын нээлт улам нээлттэй болж, Хятад улс нээлттэй байдлаар өөрчлөлт, хөгжил, инновацыг ахиулахыг баримталж,улам өндөр түвшинд гадаадад нээлттэй байхыг баримтална хэмээн онцолжээ. Үүнд, “Хамтдаа”, “Хамтын ажиллагаа”, “Түнш”, “Нээлттэй байх” зэрэг үгс Германы эдийн засагчдынанхаарлыг татсан байна. Юрген Фридрих хэлэхдээ:

“Бид импортын экспог их анхаарч байна. Учир ньэнэ экспоэдийн засаг худалдааны цонх болох төдийгүй Хятадын гадаадад нээлттэй байх бодлогын чухал индэр юм. Германы аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хэрхэн дээд хэмжээнд тавих нь бидний дараачийн чухал асуудал болж байна."

Импортын экспо Германы аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн боломж нээж, харилцан ашигтай, хамтдаа ашиг олох Хятад Германы хамтын ажиллагааг эрч хүчээр сэлбэж байна. Хятад, Германы эдийн засаг, худалдааны харилцаа нягтарч буй хэмжээг хоёр талын экспорт импортын хэмжээ 10 жилд хоёр дахин өссөнөөс харж болно гэж тэрээр онцолжээ.

“Сүүлийн хэдэн арван жилд, Хятад, Германы худалдааны хэмжээ хэд дахин өсөж,их хөгжиж байна. 2019 онд, хоёр талын худалдааны хэмжээ 2018 оныхтой харьцуулбал 3 хувиар өсөж, анх удаа 200 тэрбум еврод хүрсэн. Герман бол Хятадын Европ дахь хамгийн чухал худалдааны түнш, Хятад улс 2016 оноос эхэлж Германы хамгийн чухал худалдааны түнш, бүтээгдэхүүн экспортлогч хамгийн чухал орон болсон. Хятад, Германы эдийн засаг худалдааны харилцааны иймэрхүү нааштай хандлага үргэлжлэхийг бид хүсэж байна."

Их уншсан

холбоотой мэдээ