"Хунчягийн форум" нээлттэй инновацыг төвлөрүүлнэ

2019-11-07 17:24:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Манай радиогийн тоймч "Хунчяогийн форум нээлттэй инновацын хүчийг төвлөрүүлнэ" сэдэвт өгүүлэл нийтэллээ.

Өгүүлэлд: Олон улсын эдийн засгийн Хунчяогийн форумд гадаад дотоодын 4000 гаруй төлөөлөгч эдийн засгийн даяаршил, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах талаар санал бодлоо солилцож, импортын экспогийн үеэр зохиогдсон олон форумын адил "нээлттэй инновац, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих" цаг үеийн дуу хоолойг сурталчиллаа.

Олон улсын эдийн засгийн Хунчяогийн форум олон улсын улс төр, худалдаа, эрдэм шинжилгээний салбарын өндөр зэрэглэлийн индэрийн хувьд бизнес эрхлэх орчин, хиймэл оюун ухаан, ДХБ-ын өөрчлөлт, цахим худалдаа, хувь заяаны хамтын цогцыг байгуулах зэрэг салбарыг хамарч, 60 гаруй судлаач үг хэлж, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог судлан, сайжруулж, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжилд "Хунчяогийн форум"-ын хувь нэмрийг орууллаа. Импортын экспо одоо ид өрнөж байна. Тус экспо худалдааны хамтын ажиллагаанаас гадна олон талт мэдээлэл солилцох, үзэл бодлоо солилцох индэр юм. Үзэсгэлэнгийн танхимаас авхуулаад Хун Чяогийн форум хүртэл нээлттэй инновацын уур амьсгал бүрдсэн нь худалдааг ивээх үзлийн эсрэг, эдийн засгийн даяаршлыг дэмжих томоохон хүчин зүйл болж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ашигтай нөхцөл бүрдүүлсэн хэмээн өгүүлэлд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ