Хятад Монголын Хөхмөрний гурвалжин хойгийн бүс нутгийн инновацийн хамтын ажиллагааны форум болов

2019-11-08 19:03:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хотын Янпү дүүргийн захиргаа, МУ-ын Үндэсний хөгжлийн газар, ӨМӨЗО-ны Эрээн хотын захиргааны удирдлагаар Шанхай хотын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төв, Шанхай хотын Янпү дүүргийн Худалдааны зөвлөл, Шанхай хот дахь МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн нэгдсэн холбоо, Эрээн хотын Худалдааны газраас хамтран зохион байгуулсан “Хятад Монголын Хөхмөрний гурвалжин хойгийн бүс нутгийн инновацийн хамтын ажиллагааны форум” 2019 оны 11-р сарын 8-нд Шанхай хотод боллоо.

Форумын үеэр талууд “Хятад-Монголын Хөх мөрний гурвалжин хойгийн инновац ба хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурж, инновац ба хамтын ажиллагааны индэр байгуулснаар олон улсын импортын экспогийн боломжийг улам сайн дайчилж, Хятад, Монгол хоёр орны аж ахуй нэгжүүд хоорондын харилцаа холбоог эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулах үндэс суурь тавилаа. Мөн энэ удаагийн форумын үеэр, хоёр тал нийт 300 сая юанийн өртөг бүхий хамтын ажиллагааны төслийн гэрээ хэлэлцээр байгуулах юм.

Их уншсан

холбоотой мэдээ