​Помпеод эсэргүүцэл илэрхийлэв

2019-11-08 19:54:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 8-ны өдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Хятадын улс төрийн систем рүү халдаж, "Хятадын заналхийлэл” хэмээхээ сурталчилж, үзэл суртлын назгай байр суурь, хүйтэн дайны азаа турших сэтгэхүйгээр дүүрэн байдагт нь Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

7-ны өдөр Помпео Германд хийсэн айлчлалынхаа үеэр, ХКН-ын үзүүлсэн өрсөлдөөн сорилтын улмаас Германы цахилгаан холбооны сүлжээг байгуулах асуудал ээдрээтэй боллоо гэжээ. Помпео урьд нь хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, ХКН-тай холбоотой эрсдэл болон урт хугацааны туршид бид түүнд хүлээцтэй хандсаны үр нөлөөг дэлхийн улс орнуудад ойлгуулах ёстой гэж байлаа. Үүнтэй холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ: "Понпео Хятадын ард түмэн ба Хятадын Коммунист Намын хоорондын харилцааг өдөөн хатгаж, сөргөлдүүлэхээр оролдож байгаа юм. Хятадын эрх баригч КН зуу шахам жилийн тэмцлийн үйл явцдаа Хятадын ард түмний ашиг сонирхлыг ямагт төлөөлөн, шуурхай хамгаалсаар ирсэн бөгөөд Хятадын ард иргэдийн гүнээ итгэл болон чин сэтгэлийн дэмжлэгийг олсон юм. Хятадын ард түмэн болон КН хоорондын харилцааг өдөөн салгахаар оролдож буй нь Хятадын нийт иргэдтэй халдаж буй хэрэг, яасан ч зорилгодоо хүрч чадахгүй юм. Хятад улсыг ямар ч үндэслэлгүй зэмлэхээ зогсоохыг түүнд санал болгож байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ