Бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд тусдаа стандарт тогтоохгүй

2019-11-09 15:57:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Германы канцлер Ангела Меркель: Германы тал 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцож буй компаниудын дурдсан аюулгүй байдлын шаардлага, баталгаажуулалтыг ихэд чухалчилж байна. Гэхдээ, ямар нэг тодорхой бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд тусдаа стандарт тогтоохгүй гэжээ.

Тэрээр мөн өдөр Берлиний Ерөнхий сайдын ордонд Европын комиссын ерөнхийлөгч Вон дер Лейентэй уулзав. Уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хуралд: Германы засгийн газар АНУ-ын дарамтан дор Германы 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцох гэж буй Хятадын Хуавэй компанид дахин үнэлгээ өгөх үү хэмээх сэтгүүлчийн асуултад Меркель: Герман 5G сүлжээний аюулгүй байдлын стандартыг зайлшгүй нэмэгдүүлнэ. Бүхий л бүтээгдэхүүн нийлүүлэгч аюулгүй байдлын ижил стандарт мөрдөх ёстой. Хуавэй компани бүтээгдэхүүн нийлүүлэгчийн хувьд Германы 2G, 3G сүлжээг бүтээн байгуулах ажилд идэвхтэй оролцсон. Герман улс ямар нэг бүтээгдэхүүн нийлүүлэгчид тусгай стандарт тогтоохгүй. Европын холбоонд хандан 5G сүлжээний аюулгүй байдлын нэгдсэн стандарт тогтоохыг уриалж байна гэжээ.

Вон дер Лейен: Европын комисс 5G сүлжээ байгуулахтай холбоотой өнөөгийн байдал, эрсдэлийн талаар гишүүн орнуудтай зөвшилцөж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор нэгдсэн үзэл баримтлал гаргаж, 5G-г ашиглахдаа эрсдэлээс зайлсхийх стратеги боловсруулна гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ