Амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоов

2019-11-09 15:59:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Их Британийн Эссексийн цагдаагийн газраас, өнгөрсөн сард ачааны машинаас олдсон амиа алдсан 39 хүний овог нэр, нас зэргийг тодорхой болгосон хэмээн зарлажээ.

Их Британийн цагдаагийн газрын мэдэгдлээс үзвэл, амиа алдсан 39 хүн бүгдээрээ Вьетнамын иргэн, ихэнх нь 20-40 настай, 10 нь 20 нас хүрээгүй байсан. Цагдаагийн газар холбогдох байгууллагаар дамжин амиа алдсан бүх хүний хэн болохыг тодруулсан бөгөөд энэ талаар Вьетнамын талтай холбоо барьсан гэжээ.

Их Британийн цагдаагийн газар энэ сарын эхээр мэдэгдэл нийтэлж, ачааны машинаас олдсон амиа алдсан 39 хүн бүгдээрээ Вьетнамын иргэн гэдгийг зарласан юм. Вьетнамын цагдаагийн газар 7-нд мэдэгдэл нийтэлж, Вьетнам болон Их Британийн цагдаагийн газар амиа алдсан 39 хүн бүгдээр Вьетнамын иргэн гэдгийг нотолсон гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ