Хятадын зах зээлийн гайхамшгийг харууллаа

2019-11-09 16:23:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд ХТРТ “Импортын экспо Хятадын зах зээлийн дөрвөн том гайхамшгийг харууллаа” сэдэвт тоймчийн нийтлэл гаргалаа.

Нийтлэлд: Хятадын олон улсын импортын 2-р экспо хөл хөдөлгөөн ихтэй байна. “Хятад улсын зах зээл ийм том, бүгдээрээ хүрэлцэн ирж танилцахыг урьж байна”. Энэ бол Хятад улсын дарга Ши Жиньпиний дэлхий нийтэд хандан урьсан чин сэтгэлийн урилга юм. Ганц талт болон худалдааг ивээх үзэл толгой өндийж, дэлхийн эдийн засгийн буурах дарамт ихсэж буй өнөөгийн нөхцөлд дунд зэргийн орлоготой 400 сая иргэн, 1.4 тэрбум хүн амтай Хятадын зах зээл олон улсын компаниудын хувьд алдаж болшгүй боломж юм гэжээ.

Хятадын зах зээлийн гайхамшиг бол юуны түрүүнд хэрэглэгчдийн асар их хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй юм. Мөн онцгой сайн “дэд бүтцийн тоног төхөөрөмж”-тэй, бизнес эрхлэх орчин улам сайжирч байна. Өдгөө Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновациар чанартай хөгжлийг дайчлахын төлөө хичээж байгаа бөгөөд энэ нь Хятад улсын зах зээлийг улам хүчирхэг инновацын хүчин чадалтай болгоно гэж нийтлэлд тэмдэглэжээ.

Нийтлэлд, импортын экспод таван тивийн зочид оролцож байгаа бөгөөд дэлхий нийтэд үр ашиг хүртээж, улс орнуудын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн төлөө, мөн Хятад улс нээлттэй байдлаа зориуд өргөтгөх чухал арга хэмжээ юм. Төлөвлөгөө ёсоор, ирэх 15 жил Хятадын импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ 30 их наяд, 10 их наяд ам.долларт тус тус хүрэх юм. Мэдээж хэрэг, нээлттэй, шинийг бүтээх “Хятадын зах зээл” олон улсад улам илүү бизнесийн боломж, үр ашиг хүртээж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрч хүчээр сэлбэх болно хэмээн онцолжээ. Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ