Шувууны түүхий махны хяналтын системийг хүлээн зөвшөөрөв

2019-11-09 16:24:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: 2019 оны 11-р сарын 8-нд АНУ-ын “Холбооны үйл хэрэг” сонин Хятад улсын үйлдвэрлэсэн шувууны түүхий махыг Америкт экспортлох эцсийн дүрэм тогтоолыг нийтэлж, Хятад улсын үйлдвэрлэсэн шувууны түүхий махны хяналтын систем нь Америктай ижил үр дүнтэй гэсэн байна. Үүнийг Хятадын тал сайшаан дэмжиж байна. Энэ нь, Канад, Мексик, Чили зэрэг орнуудын дараа Хятад улс өөрөө үйлдвэрлэсэн түүхий эдээр боловсруулсан шувууны мах махан бүтээгдэхүүнийг Америкт экспортлох эрхтэй орнуудын жагсаалтад орсныг харуулж байна гэжээ.

Урьд нь Хятад улсын үйлдвэрлэсэн түүхийн эдээр боловсруулсан шувууны махны хяналтын систем Америкийн хөдөө аж ахуйн яамны баримт бичгийн болон ахуйн хяналт шалгалтад тэнцсэн юм.

Энэ удаад АНУ Хятадаас Америкт экспортолж буй шувууны махны хяналтын системийг ижил үр дүнтэйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улсын боловсруулсан шувууны мах махан бүтээгдэхүүнийг Америкт экспортлох худалдаанд эерэг нөлөө үзүүлэх юм байна.Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ