"Парадын ёслол-2019” киног Грект гаргав

2019-11-09 16:25:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 8-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагааг харуулсан шууд нэвтрүүлгийн 4K кино буюу грек хэлээр орчуулсан “Парадын ёслол 2019” киног Грекийн Афины их сургуульд дэлгэцээр гаргажээ. Энэ нь тус киног грек хэлээр гаргасан анхны тохиолдол бөгөөд их сургуулийн оюутнууд өндрөөр үнэлсэн байна.

ХТРТ-ийн зураглан бүтээсэн 4K шууд нэвтрүүлгийн кино “Парадын ёслол 2019” бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн гайхамшгийг харуулах замаар нээлттэй, өөртөө итгэлтэй Хятад улсын 70 жилд гаргасан ер бусын ололт амжилт, улс даяар сэтгэл нэгтэй байгаа үзэл санааны төрх байдлыг бодитоор тусгасан бөгөөд одоо грек зэрэг 40 гаруй хэлээр орчуулж дэлхийн хэмжээнд нэвтрүүлж байна.

Афины их сургуулийн Цэргийн академийн геополитикийн судалгааны дэд профессор, Афины их сургуулийн Турк, Орчин үеийн Ази тивийн судалгааны салбарын дэд профессор Гривас: Бүс ба зам санаачилгаас Хятад улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого улс орнууд сөргөлдөх бус, харин хамтын ажиллагаа өрнүүлэхийг удирдан дагуулж буйг харж болно. Энэ нь олон улсын тогтвортой байдал, олон улсын хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ