Олон улсын хүнс тэжээлийн хамтын ажиллагаанд хувь нэмэр болно

2019-11-09 16:26:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын 2-р экспогийн чухал үйл ажиллагааны хувьд, Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны форум боллоо. Форумд оролцсон НҮБ-ын албан тушаалтан хэлсэн үгэндээ: Импортын экспо олон улсын хүнс тэжээлийн хамтын ажиллагаанд асар их хувь нэмэр оруулна гэжээ.

Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Чэнь Жянь-Ань: Гадаад дотоодын хөдөө аж ахуйн нэгж, хүнсний салбарын компаниуд хамтран худалдаа, хөрөнгө оруулалтын илүү их боломж бий болгох нь зүйтэй гэсэн байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгч Винсент Мартин: Хятад бол НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны гол оролцогч, ахиулагч, хувь нэмэр оруулагч юм. Сүүлийн жилүүдэд Бүс ба зам санаачилга улс орнууд хоорондын хамтын ажиллагааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсэн юм гэжээ.Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ