​Бээжингийн монголчуудын наадам өргөн дэлгэр болж байна

2019-11-09 17:00:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-сарын 9-д Бээжин хотын Төвийн үндэстний их сургуульд Бээжингийн монголчуудын 39 дүгээр наадам нээлтээ хийж, монгол наадам өргөн дэлгэр болж байна.

Бээжингийн монголчуудын наадмыг анх 1981 оноос жил бүр уламжлал болгон зохион явуулж иржээ.

Наадамд Бээжин хотын холбогдох албан байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, оюутан сурагчдаас гадна Өвөр Монгол, Шиньжяны монголчууд зэрэг орон нутгийн төлөөлөгчид оролцдог юм.

Наадамд эрийн гурван наадмын бөх, сурын харваагаас гадна шагай, шатар зэрэг уламжлалт наадгай, хөл бөмбөг, сагс, волейбол зэрэг спортын тэмцээн зохион явуулдаг.

Мөн үзэсгэлэн худалдаа, уран сайхны тоглолт болдог юм.


Их уншсан

холбоотой мэдээ