​Хятад, Монголын “Найрамдлын дуу-2019” уралдааныг амжилттай зохион байгууллаа

2019-11-09 17:15:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн Ази, Африкийн хэлний программын төвийн Монгол хэлний редакц, УБ хот дахь Хятадын соёлын төвөөс санаачлан зохион байгуулж буй Хятад, Монголын “Найрамдлын дуу-2019” уралдааны гала тоглолт Улаанбаатар хотноо 11-р сарын 8-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Мөнхгэрэл, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Күнзийн институтын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтан нийт 100 гаруй хүн оролцжээ.

Энэ жилийн уралдаан БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм. Уралдааны гол зорилго нь хоёр орны ард иргэдийн соёлын солилцоо, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, соёлоо харилцан сурталчлахад байгаа юм.

Уралдаанд энэ оны 9-р сараас эхлэн хоёр орноос нийт 200 гаруй хүн бүртгүүлэн оролцож, гурван шатны шалгаруулалтаар Хятадын талаас 20, Монголын талаас 6 оролцогч тунан үлджээ. Уралдааны тэргүүн байрыг МУ-ын залуу уран бүтээлч Г.Чинзориг, Хятадын ӨМӨЗО-ны Баяннуур хотын залуу дуучин Д.Бөхөө нар тус тус эзэлсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ