​Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ёстой

2019-11-09 17:41:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Хятадын засгийн газрын Дундад дорнодын асуудлаарх тусгай элч Жай Жюнь: Сирийн асуудлыг шийдвэрлэх гарц бол улс төрийн арга зам бөгөөд Сирийн бүрэн эрх, тусгаар тогнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан хүндэтгэж, Сирийн ирээдүйг Сирийн ард иргэд шийднэ хэмээн Хятад улс үзсээр ирсэн хэмээн онцолжээ.

Жай Жюнь ГХЯ-ны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Сирийн нөхцөл байдалд сүүлийн үед шинэ өөрчлөлт гарч байна. Хамгийн гол нь улс төрийн аргаар шийдвэрлэх чиг хандлага тодорхой болж байгаа бөгөөд Сирийн зарим мөргөлдөөн үргэлжилж, террорист бүлэглэлийг бүрмөсөн устгаж чадаагүй, Сирийн өнөөгийн байдалд маш олон ээдрээтэй хүчин зүйл бий гэжээ.

Тэрээр: НҮБ зуучлах үүргээ гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Сирийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ