​Цөмийн хэлэлцээрийг хэвээр хадгалах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ

2019-11-09 17:45:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров: “Хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөө” буюу Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр хадгалах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

8-нд ОХУ-ын хэвлэлийнхэн Лавровын хэлсэн үгнээс эш татаж, АНУ хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой үйлдэл хийсэн боловч Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр ач холбогдлоо алдаагүй юм. Энэ хэлэлцээр Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Ираны тухай эргэлзээтэй байр суурийг бүрмөсөн арилгаж болохуйц бөгөөд Ираны цөмийн асуудлыг дээд хэмжээнд ил тод болгон, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналтан дор холбогдох технологийг энх тайвнаар хөгжүүлэх Ираны эрхийг хүлээн зөвшөөрсөн юм гэжээ.

Лавров: Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр хадгалж, хэлэлцээрийг хойшид товлосон хугацаандаа хэрэгжүүлэхэд тогтвортой, таатай орчин бүрдүүлж өгөх нь талуудын ашиг сонирхолд нийцэх юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ