Хятадын олон улсын импортын 2-р экспо амжилттай өндөрлөлөө

2019-11-11 15:24:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сайн байна, хүндэт сонсогчид оо. 6 хоног үргэлжилсэн Хятадын олон улсын импортын 2-р экспо 11-р сарын 10-нд бүрэн дүүрэн амжилттай өндөрлөлөө. Тоо бүртгэлээс үзвэл, импортын 2-р экспогийн үер, 71.13 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээр тохиролцсон нь анхдугаар экспогийнхоос 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд импортын 3-р экспод бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж олон байлаа. Энэ тухай ХОУР-гийн сурвалжлагчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятадын олон улсын импортын 2-р экспо 10-нд албан ёсоор өндөрлөлөө. Экспод нийт 181 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, 3800 гаруй аж ахуйн нэгж оролцож, гадаад дотоодын 500 мянга гаруй мэргэжлийн нийлүүлэгчид гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Хятадын олон улсын импортын экспогийн газрын орлогч дарга Сунь Чэнхай мөн өдөр хэлсэн үгэндээ: Анхдугаар экспотой харьцуулбал энэ удаагийн экспогийн нийлүүлэгчид олон улсын болох түвшин улам дээшилж, мэргэжлийн түвши нэмэгдэн, экспо ажил төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи гаргах, худалдаа наймаа хийх хамтын таатай индэр болсон гэжээ.

Тэрээр:"Энэ удаагийн экспод гадаадын 7000 гаруй худалдан авагчийг хамарсан 500 гаруй мянган мэргэжлийн хүмүүс бүртгүүлсэн ньанхдугаар экспогоос илүү гарсан үзүүлэлт юм. Урьдчилсан бүртгэлээр, дэлхийн хэмжээний буюу Хятадын эх газрын 391 шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ экспод тавигдсан нь анхдугаар экспогийнхоос илүү гарсан байна. Худалдан авалтын үр дүн өгөөжтэй, нэг жилээр тооцоолбол, нийт 71.13 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулсан нь анхдугаар экспогийнхоос 23 хувиар өссөн үзүүлэлт гарсан" гэжээ.

Германы авто машины сэлбэг нийлүүлэгч Вэбасто компани импортын 2-р экспогийн үеэр, ирээдүйн аялал жуулчлалын системчилсэн, шинэлэг тохь тухтай автомашин жолоодох төслийгтанилцуулсан байна. Вэбасто компанийн Хятад дахь харилцааны менежер Шюй Вэй: Энэ онд үзэж танилцсан үйлчлүүлэгчдийн чанарын түвшин ноднингийнхоос өндөр, компанийн үзмэр ч өнгөрсөн жилийнхээс илүү үр дүнтэй болсон гэжээ.
"Энэ жил манай бүтээгдэхүүнтэй танилцах үйлчлүүлэгч албан тушаалтнууд ноднингийнхоос хавьгүй олон байлаа. Бид тэдэнтэй санал бодлоо гүнзгий солилцсон. Засгийн газрын олон зүтгэлтэн бидэнтэй харилцах илүү сонирхолтой, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чманай хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулсан. Манай шинэ бүтээгдэхүүнийг илүү олон хэрэглэгчид ойлгож, эдгээр бүтээгдэхүүн эртхэн хэрэглэгчдийн гарт хүрэхийг хүсэж байна" гэжээ.
Анхдугаар экспогийн туршлагад үндэслэн, Шанхай хот үйлчилгээгээулам сайжруулж, туршлага хуримтлуулж байна. Шанхай хотын худалдааны комиссын дарга Хуа Юань танилцуулахдаа:

“Гол гол боомтод экспод зориулсан үйлчилгээний цонх, зориулалтын 125 суваг байгуулсан, экспотой танилцах хүмүүсийн орж гарах, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд 24 цагаарүйлчиллээ. Мөн анх удаагаа 5G мэдээлэл холбооны үйлчилгээ үзүүлж, бараг секундэд 880 мв татах хүчин чадалтай 5G үйлчилгээний том хэмжээний үйл ажиллагааны урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ.

Экспо дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгох, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх, дэлхийн түншлэлийн харилцаа тогтооход чухал ач холбогдолтой гэж Чехийн төлөөлөгчдийн танхимын дарга Радек Вондрачек үзсэн байна. Тэрээр:

"Худалдаанд саад бэрхшээл бий болгодог зарим улс орноос ялгаатай нь Хятадын зах зээлээ нээх амлалт Чех улсад маш том дэмжлэг боллоо. Бид нийтлэг экспортод чиглэсэн эдийн засгийн цогц, мөн үйлдвэрлэлийн түвшнээр Европтхамгийн өндөр улс орны нэг юм. Бидний хувьд илүү нээлттэй дэлхий ертөнцийг үүрд сайшаах болно гэжээ.
Олон улсын аж ахуйн нэгжүүд экспод оролцох замаар Хятадын зах зээлийн боломжийг тодорхой ойлгож, үнэн бодит давуу тал, үр ашгийг хүртэж байна. Ингэснээр Хятадын олон улсын импортын экспод оролцох итгэл зориг улам нэмэгдэж, бүртгүүлэх идэвх, гэрээ хэлэлцээр тохиролцох цар хүрээг өргөжүүлэх хүсэл улам нэмэгдэж байна. Хятадын олон улсын импортын экспогийн газрын орлогч дарга Сунь Чэнхай хэлэхдээ:

"Өнөөгийн байдлаар 230 гаруй аж ахуйн нэгж импортын 3-р экспод оролцохоор бүрдүүлээд байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбай 84 мянга гаруйам дөрвөлжин метрт хүрсэн. Үүнд дэлхийн топ 500 компанийн 80 гаруй нь оролцож, эзлэх талбай нь 50 гаруй мянган ам дөрвөлжин метрт хүрлээ" гэжээ.
Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцох аж ахуйн нэгжүүд, технологи ба тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ба ухаалаг амьдрал, хоол хүнс ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээ ба эрүүл мэнд зэрэг 4 том сэдвийн хүрээнд, үйлчилгээний худалдаа, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 6 үзэсгэлэнгийн бүсийг ажиллуулах юм байна. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ