Америкийн зарим албан тушаалтнууд өөр санаатай байна

2019-11-11 19:46:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 11-ний өдөр хэвлэлийн ээлжит баг хуралд хэлэхдээ: “Хятад улс Африкийн холбооны төв байрыг хянан сонсож байна” гэдэг нь өрнөдийн хэвлэл мэдээллийн гаргасан худал мэдээ болох бөгөөд Америкийн зарим албан тушаалтнууд “Хятад улс Хуавэйг ашиглаж Африкийн холбооны тоо баримтыг хулгайлж байна” гэдгийг дахин тараах болсон нь өөр санаатай байгааг харуулж байна, мөн ч хүмүүсийг цочоож байна гэжээ.

Сүүлийн өдрүүдэд, Америкийн засгийн газрын албаны хүн Португалид болсон 2019 оны интернет сүлжээний дээд хэмжээний чуулга уулзалт дээр бусад орнуудын Хуавэйгийн тоног төхөөрөмжийг хэрэглэхэд саат учруулсан бөгөөд Хятадын засгийн газар 5 жилийн турш Хуавэйгийн тоног төхөөрөмжийг ашиглаж Африкийн холбооны тоо баримтыг хулгай хийсэн байна гэжээ. Үүнд холбогдуулж тэрээр дээрх үгээ хэлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ