Ши Жиньпин Пирейсийн боомтын төсөлтэй танилцав

2019-11-12 10:26:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань, Грекийн ерөнхий сайд Мицотакистай хамт ХятадынДалайнтээврийн групп(COSCO)-ийн Пирейсийн боомтын төсөлтэй танилцлаа.

Ши Жиньпин: Пирейсийн боомттой танилцсандааих баяртай байна.Мянга сонсохоор нэг үз гэдэг. Хятадын санаачилсан "Бүс ба зам" уриа үлгэр домог биш, харин амжилттай ажиллаж байгааг өнөөдөр эндээс харлаа. "Бүс ба зам" санаачлага хамтдаа зөвшилцөн хамтдаа байгуулж, хуваалцахыг баримталдаг, нийтээрээ хариуцаж, үр дүнгээ хуваалцадаг. Хятад улс гадаад харилцаандаа төв шударга үзэл баримталдаг. Та нарыг хүндрэлтэй үед, Хятадын Далайн тээврийн групп (COSCO)-ийн Пирейсийн боомтын төсөл та нарт тусалсан гэдгийг дуулаад их баярлалаа. Та нар Пирейсийн боомтоо сайтар бүтээн байгуулж буй нь "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулахад оролцон, хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Та нарын ажил амжилттай, амьдрал аз жаргалтай байхыг ерөөе гэжээ.

Мицотакис: Грек өрийн хямралд орох үед, Хятад улс Грекийн ард түмэнд тусалсан юм. Пирейсийн боомтын төсөл бол харилцан ашигтай, Грекийн эдийн засгийн сэргэлт, нийгмийн хөгжлийг ахиулж, Грек улс болон манай ард түмний ашиг сонирхолд нийцсэн, Грекийн ард түмэн дэмжиж буйг бодит байдал нотоллоо.Грекийн тал эндээс "найз" гэдэг үгийн жинхэнэ утга агуулгыг гүнзгий ойлголоо. Хятадын талтай хамтдаа хичээж, Пирейсийн боомтын төслийг дорвитой хэрэгжүүлж, түүнийг "Бүс ба зам"-ыг бүтээн байгуулалтыни үлгэр жишээ болгоход бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ