Ши Жиньпин хүлээн авалтад оролцов

2019-11-12 10:41:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-нд Грекийн ерөнхийлөгч Павлопулос болон түүний гэргий Ерөнхийлөгчийн ордондоо дарга Ши Жиньпин ба түүний гэргий Пэн Ли-Юаньд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ.

Павлопулос хүлээн авалтад үг хэлж, Грекийн засгийн газар, ард түмнийхээ өмнөөс Ши Жиньпин ба түүний гэргий Пэн Ли-Юөань нарт дотнын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр: Грек, Хятад эртний соёл иргэншилтэй, хоёр орны найрсаг солилцоо өнө удаан түүхтэй. Жинхэнэ соёл иргэншлийн хооронд мөргөлдөөн зөрчил үүсдэггүй, харин бие биеэсээ туршлага судалж, эв зүйтэй зэрэгцэн оршиж, хүн төрөлхтний энх тайван, дэвшлийн төлөө хүчин зүтгэдэг. Энэ талаар Хятад улс үлгэр жишээ болж байна. Хятад улс "Бүс ба зам" санаачилга, Хятад ба Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизмыг дурдаж, Грек Хятад, Европ Хятадыг нягт холбосон юм. Энэ айлчлал Грек, Хятадын харилцааны шинэ хуудсыг нээх болно. Хятад улстай солилцоо хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Грек бол өрнөдийн соёл иргэншлийн эх үүсвэр, хүн төрөлхтний соёл иргэншилд орлуулшгүй нөлөө үзүүлсэн улс орон юм. Хятад, Грек дипломат харилцаа тогтоосон 47 жилийн турш, хоёр тал бие биеэ хүндэтгэж, харилцан ойлголцож, үндсэн ашиг сонирхол, харилцан анхаарч буй асуудлыг хүндэтгэсээр ирсэн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ