Хүчирхийллийн үйлдлийг олон нийт зэмлэнэ

2019-11-12 11:05:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 11-нд, Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Линьжэнь Юэ-Э: Мөн өдөр Хонконгод болсон хүчирхийллийн хэрэг олныг цочирдууллаа. Хүчирхийллээр асуудлыг шийдэж чадахгүй, бүх нийтээрээ хүчирхийллийн үйлдлийг зэмлэн буруушаах ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: 11-нд, Хонконгийн олон газар халдлагын хэрэг гарч, сүлжээ ашиглагч радикалууд интернетэд "гурван ажил хаялт" хэмээх хөдөлгөөн өрнүүлж, хүчирхийлэл үйлдэгчид зам хаах, гал тавих, шатахуунтай лонх шидэх зэргээр Хонконгийн нийгэмд үймээн дэгдээж, иргэдийн ажиллах, сурагчдын сургуульд явахад хүндрэл учруулсан гэжээ.

Тэрээр: Мөн өдөр шархадсан 60 хүний 2-ынх нь биеийн байдал муу байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн үйлдэл шаардлага тавьсан нөхцлөөсөө хальж, ард иргэдтэйгээ сөргөлдөж байна. Тэд жирийн иргэдэд халдаж байна. Тэдний зорилго биелэхгүй, хүчирхийллээр асуудлыг шийдвэрлэхгүй, харин илүү их хүчирхийлэлд хүргэж, нийгэмд илүү их хор хөнөөл учруулна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ