Хятад, Грек худалдаагаа өргөжүүлэх ёстой

2019-11-12 11:26:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Мизотакистай уулзахдаа: Хятад, Грек хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өргөтгөж, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо, аж үйлдвэр, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятад улс Грекийн шилдэг үүлдрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортолж, Хятадын аж ахуйн нэгжүүд Грект хөрөнгө оруулахыг дэмжинэ гэжээ.

Мизотакис: Хятад улс Европын зах зээлд нийлүүлэх эхний өртөө болохыг Грек улс хүсэж байна. Ялангуяа Хятадын аж ахуйн нэгжүүд Грект хөрөнгө оруулж, усан тээвэр, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлалын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр, хоёр удирдагч Хятад, Грекийн хөрөнгө оруулалт, боомт, банк санхүү, боловсрол зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ