Эртний соёл иргэншилт орны оюун ухаанаа нэмэрлэхийг хүсэв

2019-11-12 11:27:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Афин хотод Грек улсад айлчилж буй Хятад улсын дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Прокопис Павлопулостой хэлэлцээ хийв. Улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд Дорно ба Өрнийн эртний соёл иргэншилт орныоюун ухаанаа нэмэрлэхэд бэлэн байгаагаа хоёр тал илэрхийллээ.

Ши Жиньпин: Хятад, Грекийн найрамдал хоёр орны хамтын ажиллагаанд ашигтай төдийгүй хоёр том соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээнд тустай юм. Хятад, Грек найрсаг, харилцан итгэлцэж, харилцан ашиг тустай үлгэр жишээ, Хятад, Европын хамтын ажиллагааг дэмжих нээлттэй, ажил хэрэгч үлгэр жишээ, соёлын солилцоо, харилцан ойлголцлын үлгэр жишээ, олон талт үзлийг хадгалахад зохицуулалт, хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой хэмээн онцолжээ.
Павлопулос: Грек "соёл иргэншлийн мөргөлдөөн"-ийгэрс эсэргүүцдэг. Хятадын түүх соёлын уламжлал, өнөөгийн Хятад улс өдөр улам бүр нээлттэй, ахиц дэвшил, хөгжиж буй үнэн бодит үйл хэрэг “иргэншил хоорондын мөргөлдөөн" ба "үндэсний дээрэнгүй үзэл"-д үр дүнтэй хариу өгсөн юм гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ