Украйны асуудлаар хэлэлцэв

2019-11-12 15:51:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Кремлийн ордны нийтэлсэн мэдэгдэлд: Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин Германы канцлер Меркелийн урилгаар түүнтэй утсаар ярьж, Украйны байдал зэрэг асуудлаар хэлэлцсэн гэжээ.

Мэдэгдэлд: Хоёр орны төрийн тэргүүн 2015 оны Минскийн хэлэлцээрийн багц арга хэмжээ, Украйны дотоодын мөргөлдөөнийг зохицуулах зорилготой бусад гэрээг бүх талаар хатуу хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн илэрхийлж, Украйны хуулийн дагуу Донбассын бүсэд онцгой байр суурь олгох шаардлагатай хэмээн онцолжээ. "Нормандын журам"-ын дагуу зохицуулалтаа хадгалж, болж мэдэх дөрвөн орны дээд хуралд бэлтгэхэд бэлэн байна гэж хоёр тал илэрхийлэв. Мөн хоёр орны удирдагч Оросын байгалийн хийг хил дамнан Украйн руузөөвөрлөх асуудлыгавч хэлэлцсэн гэжээ.

2014 оны 4-р сард, Украйны зүүн биеийн Донбасст Украйны засгийн газрын арми болон иргэдийн зэвсэгт хүчин хоорондын ноцтой мөргөлдөөн болсон юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн эедүүлэг дор, 2014 оны 9-р сар, 2015 оны 2-р сард Минскт мөргөлдөгч хоёр тал гал зогсоох гэрээ байгуулж, гал зогсоох шугамаа тодорхойлсон. Үүний дараа, их хэмжээний зэвсэгт мөргөлдөөнийг хяналтад авсан ч бага хэмжээнд буудалцах хэрэг гарсаар байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ