Цахим ертөнц дэх хэрэглэгчдийн шинэ эрин нээгдэв

2019-11-12 15:52:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 11-нд болж өнгөрсөн Tmall-ийн “Хос 11 худалдааны баяр” дахин шинэ амжилт тогтоож, 24 цагийн дотор худалдааны нийт хэмжээ 268.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.7 хувиар нэмэгдсэн байна.

11 дэх жилдээ болсон “Хос 11 худалдааны баяр” Хятадын хэрэглээний өөрчлөлтийн нэгэн тод жишээ болсон юм. Сүүлийн 11 жилийн хугацаанд цахим худалдаа эрчтэй хөгжиж, супермаркетын сагстай тэрэг онлайн дэлгүүр рүү шилжсэнээр цахим ертөнц дэх Хятадын хэрэглэгчдийн шинэ эрин нээгдсэн юм.

1980-аад онд Хятад айлуудад “гурван том зүйл” болох хөргөгч, зурагт, угаалгын машин моодонд орж байсан бол хэрэглэгчдийн түрийвч зузаарахын хирээр “гурван том зүйл” сонин биш болж, харин амьдралд аз жаргал авчирдаг цахилгаан хэрэглээний жижиг бараа хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.

"Хос 11 худалдааны баяраар” -ээр жишээ татвал, 2009 онд хэрэглэгчдийн талархлыг хамгийн их хүлээсэн “гурван жижиг цахилгаан бараа” нь халаалтын машин, гар дулаацуулагч, чийгшүүлэгч байсан бол 2017 онд тэдгээрийг тоос сорогч робот, агаар цэвэршүүлэгч, тоос сорогч орложээ. Харин энэ жилийн “Хос 11 баяраар” уурын шүүр, халуун агаараар шарагч тогоо, хачиг устгагч зэрэг жижиг цахилгаан хэрэгслүүд хэрэглэгчдийн хамгийн гол сонгол болсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ