Хоёр баримтад кино Бразилд цацагдав

2019-11-12 16:12:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилд хүрэлцэн очиж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11-р уулзалтад оролцох үеэр, Хятадын төв радио телевиз "Ши Жиньпинд таалагдсан сонгодог бүтээл", "Их замаар явж байна" португали хэлний хоёр баримтад киног бүтээжээ. Тус хоёр киног орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд Бразилын Бандиирантес мэдээллийн группийн телевизийн мэдээний суваг, уран сайхны суваг, шинэ медиа индрээр цацаж эхэллээ. Энэ хоёр баримтат киног анх удаагаа Бразилд цацлаа. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын Төв радио телевизийнзахирал Шэнь Хайшюн, Хятадаас Сан Паулод суугаа ерөнхий консул Чэн Пэйжие, Бразилын Сан-Пауло мужийн захирагч Жоао Дориа, Бразилын парламентынгишүүн Фаусто Пинато, Бразилын Бандиирантес мэдээллийн группийн ерөнхий захирал Жуан Карлос Саад нар нэвтрүүгийг цацахнээлтийн арга хэмжээнд оролцжээ.
Шэнь Хайшюн: Хятад, Бразил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор байнга гүнзгийрч, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ боллоо. “Ши Жиньпинд таалагдсан сонгодог бүтээл” ба “Их замаар явж байна” сэдэвт португали хэлний хоёр баримтад киноны нээлт Бразилын ард түмэнд Хятад улсыг сайтар ойлгох боломжийг нээж, Бразилын үзэгчдэд Ши Жиньпин даргын цог жавхааг харуулж, эртний соёл иргэншилт Хятад улсын 70 жилийн асар их өөрчлөлт, ялангуяа шинэ эрин үе рүү орж буй Хятадын ард түмний үзэл санаа, шийдвэр зоригийг үнэн мөнөөр мэдрүүлж, хоёр ард түмний соёлын солилцоог улам гүнзгийрүүлэх зорилготой юм гэжээ.

Жуан Карлос Саад: "Ши Жиньпинд таалагдсан сонгодог бүтээл" гүн ухааны сэтгэлээр дүүрэн, Ши Жиньпин даргын Хятадын түүх, эртний гүн ухаантнуудын үзэл бодлыг эргэн харж, Хятадын түүхэн дэх ард түмний хайр халамжийг бүрэн илэрхийлсэн бөгөөд түүний үзэл бодол ард түмэнтэй нягт холбоотой байгааг тусгасан юм. “Их замаар явж байна” баримтат кино их хэмжээний түүхийн эх сурвалжийг ашиглаж,БНХАУ-ын хөгжлийн түүхэн замнал, амжилттай “нууц"-ыг тайлбарласан нь бусад орон суралцууштай үнэ цэнэтэйтуршлага юм гэжээ.





Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ