Хятадын зах зээл асар их татах хүчтэй байна

2019-11-12 16:16:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын экспогийн зохион байгуулах хорооноос гаргасан мэдээллээр, энэ удаагийн экспод АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнд оролцогчдын талбайгаар тэргүүлж, 47500 ам.дөрвөлжин метрт хүрсэн бол үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжийн тоо 192 хүрчээ. Үзэсгэлэнд оролцогчдын тооноос үзвэл, Америкийн аж ахуйн нэгж хамгийн олон биш боловч үзэсгэлэнгийн талбай хамгийн том байгаа нь АНУ-ын аж ахуйн нэгжийн эзлэх талбай харьцангуй их байгааг харууллаа. Мөн Америкийн үндэстэн дамнасан компаниудын өндөр албаны хүмүүс биечлэн удирдаж үзэсгэлэнд оролцсон нь экспо болон Хятадын зах зээл асар их татах хүчтэй байгааг харуулж байна.

Америк-Хятадын худалдааны үндэсний хорооны зүтгэлтэн хэлэхдээ: Хятадын зах зээлийг АНУ-ын аж ахуйн нэгжүүд сонирхсон хэвээр байгаа бөгөөд гишүүдийн дунд хийсэн судалгаагаар, 2018 онд Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлээс ихээхэн ашиг олсон юм. Энэ удаагийн экспотой танилцсан хүний тооноос үзвэл, олон хүн АНУ-ын павильон,үзэсгэлэнгийн ордонтой танилцсан байна. Америкийн компаниуд энэ үр дүнд ихбаяртай байна. Ши Жиньпин даргындурдсан гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хамарсан үндэсний стратеги, нээлттэй бодлогууд Америкийн аж ахуйн нэгжүүдийн Хятадад үйл ажиллагаагаа явуулахад тус дөхөм болж, хөрөнгө оруулагчдад илүү их итгэлийг өгөх болно. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ