"11.11" баяр дэлхий нийтэд боломж нээлээ

2019-11-12 16:31:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11 буюу “11.11” худалдан авалтын баяраар Хятадын цахим худалдааны борлуулалт дэлхий дахиныг дахингайхшрууллаа. Зөвхөн TMALL, JD гэх хоёр том цахим худалдааны сайтын 24 цагийн борлуулалт 67 тэрбум 500 сая ам.долларт хүрчээ.

Хятадын 1 тэрбум 400 сая иргэний амьдралын түвшин тасралтгүй дээшлэн, дэлхийн дунд орлоготой хамгийн их бүлэг болж, тэдний хэрэглээний хүчин чадал Хятадын эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөх хүч болж байна. Хэрэглээний шинэчлэлтэй зохицохын тулд холбогдох төрөл буюу салбарт хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг шуурхай явуулж, их өгөгдөл, агуулах, ложистик, цахим тооцоолол зэрэг шинэ технологийг түлхүү ашигласнаар үйлчилгээ, менежментийг сайжран, аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчид том хотод үйл ажиллагаа явуулаад зогсохгүй дунд, жижиг хот, хөдөө орон нутгийн хэрэглэгчидтэй харилцах боломжтой болж, чансаатай хөгжлийн эринд орсон Хятадын зах зээлийг шинэ эрч хүчээр сэлбэж өгчээ.Мөн Хятад улс нээлттэй бодлогоо илүү эрчтэй хөгжүүлж, бизнесийн орчноо сайжруулан, дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хуваалцаж, худалдан авалтын энэ баяраа зөвхөн Хятадын гайхамшиг болгоод зогсохгүй гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ч боломж бүрдүүлж өгч байна. Саяхан зохиогдсон импортын 2-р экспогоор цоо шинэ 113 бренд TMALL-д нэгдэж, Хятадын зах зээлд орсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ