Хүчирхийллийг таслан зогсоож, нийгмийн дэг журмыг сэргээхийг онцлов

2019-11-12 17:21:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: Хүчирхийллийг таслан зогсоож, нийгмийн дэг журмыг сэргээх нь Хонконгийн хамгийн чухал ажил бөгөөд Хонконгийн нийгмийн олон салбарынхны нийтлэг ойлголт, хатуу уриа юм. Хятадын төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны хууль хэрэгжилтийг тууштай дэмжиж, Хонконгийн цагдаа нарын хуулийн дагуу, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжинэ гэжээ.

11-нд АНУ-ын засгийн газрын нэрээ нууцалсан өндөр албаны хүн хэлэхдээ: Хонконгод болсон хүчирхийллийн хэрэгт хүний амь насыг хохироосон зэвсгийн хүчин хэрэглэхийг Америкийн тал буруушааж байгаа бөгөөд Хонконгийн цагдаа, хотын иргэд хүчирхийллийн мөргөлдөөн гаргахаас зайлсхийх ёстой хэмээн онцолсон байна. Их Британийн Ерөнхий сайдын ордон, талуудыг хүлээцтэй байхыг уриалаад, Хонконгийн эрх баригчид асуудлыг шийдэх арга зам хайхыг хүсэж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ