Ираны цөмийн хямралын уг үндэсийн талаар ярив

2019-11-12 17:24:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: Америк ганц талаасаа Ираны цөмийн бүх талын гэрээнээс гарч, Иранд маш их дарамт үзүүлж байгаань Ираны цөмийн хямралын уг үндэс юм. Америкийн тал буруу арга барилаа орхиж, гадаад харилцааны хичээл зүтгэлд орон зай гарган өгч, байдлыг намжаах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, 11-нд, ОУАЭХА Ираны цөмийн хяналт шалгалтын талаар улиралын сүүлийн үеийн тайланг нийтлэв. Мөн өдөр Их Британи, Франц, Германы Гадаад харилцааны сайднар, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгчийн хамтарсан мэдэгдэлд: Иран Фордогийн цөмийн дэд бүтцийн уран баяжуулах ажиллагаагаа дахин эхлүүлэхээр шийдснийг анхаарч байна. Зөрчил мөргөлдөөнийг зохицуулах механизмыг багтаасан бүх талын гэрээний механизмуудыг бодолцож, Иран бүх талын гэрээний үүргийг биелүүлэх асуудлыг зохицуулна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ