"Хос 11"-ийн худалдаа шинэ рекорд тогтоов

2019-11-12 17:26:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны "хос 11"-ийн дэлхийн худалдааны баяр өндөрлөлөө. 11-ний 00 цаг болмогц дэлхийн хэрэглэгчид идэвхтэй худалдан авсан байна. Хятадын цахим худалдааны хэдэн том компанид Tmall-ийн борлуулалтын хэмжээ 268.4 тэрбум юаньд хүрч, шинэ амжилт тогтоосон бол JD компанийн 11-р сарын 1-нээс эхэлсэн "хос 11"-ийн худалдаа 11-нин 22 цаг 55 минут гэхэд захиалгын нийт хэмжээ 200 тэрбум юаньд хүрч, Сүнин компанийн захиалга 76 хувиар өсөж, 5G гар утасны борлуулалтын хэмжээ 459 хувиар өссөн байна. PDD компанийн ядуу бүсийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 220 хувиар өсөн нэмэгджээ.

"'Хос 11'-ийн үеэр их юм авдаг, жил бүр ингэдэг юм""Хос 11-нд сайн хямдардаг учир, өөрийн эрхгүй юм авдаг""Жил бүрийн энэ үеэр юм авдаг. Гэр ахуйн барааг бүгдийг нь цахим худалдааны сайтаас захиалж авдаг"

"Энэ жилийн 'хос 11'-ийн үеэр бид нэлээд хямдрал зарласан, энэ бүтээгдэхүүнээр жишээлбэл, энгийн үед 68 юаниар зарж байсан бол 'хос 11'-ийн үед 47 юаниар зарсан, сайн ч хямдарсан. Агуулах ложистикийн хувьд бид шөнөжин ажиллаж, бараа бүтээгдэхүүний гүйлгээ саадгүй байхыг баталгаажуулсан."

"Хос 11"-ийн худалдааны баяр бол Хятад улс жил бүрийн 11-р сарын 11-нд зохиодог цахим худалдааны хямдралтай өдөр, тус баярыг үүсгэн байгуулагчийн хувьд Алибаба корпорацын харьяа Tmall-ийн борлуулалтыг хүмүүс их анхаардаг юм. 11-ний өдрийн 23 цагийн 59 минут 59 секундийн байдлаар Tmall-ийн борлуулалтын хэмжээ 268.4 тэрбум юаньд хүрч, рекордыг дахин шинэтгэжээ. Бүртгэлээс үзвэл, хэрэглэгчдэд хамгийн их таалагдсан улс орон Япон, Америк, Өмнөд Солонгос, Австрали , Герман байсан бол шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны маск, хүүхдийн хуурай сүү, гоо сайхны бараа, төхөөрөмж зэрэг нь хамгийн их таалагддаг бүтээгдэхүүн болжээ.

Алибаба корпорацын ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Жан Юн хэлэхдээ:"Миний анхаарч буй асуудал борлуулалтын хэмжээ биш, харин бидний технологийн шийдвэрлэх хүчин чадал юм. Секунд бүр хэчнээн захиалгыг хүлээн авч байна, тооцоог буруу хийх эсэх, агуулахын хэмжээг буруу тэмдэглэсэн эсэх, эдгээрийг бүрдүүлж байж худалдааны эргэлтийг баталгаажуулдаг. Технологийн хөгжил боломжгүй тохиолдлыг боломжтой болгож байна. Өнөөдөр дижитал худалдааны хөгжлийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна" гэжээ.

Алибаба корпорацын Lazada Тайланд, Индонез, Малайзын зах зээлд тэргүүлэх байранд байж, Зүүн Өмнөд Азийн цахим худалдааны хамгийн том индэр юм. Эх нялхсын төрөлт, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл орон нутгийн хэрэглэгчдэд таалагдаж буйг тоо бүртгэл харуулжээ. Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судлалын хүрээлэнгийн судлаач Жю Ми: Энэ оны байдлаар гадаадын зах зээлд олон талт хөгжлийн хандлага гарч байна гэжээ.

"Гадаадтай холбогдсон худалдааны хувьд, Их Британи зэрэг улс орнууд түргэн хөгжиж байна. Энэ онд Шинэ Зеландын өсөлтийн хурд Австралийг давжээ. Ийнхүү Хятадын худалдаа, ялангуяа цахим худалдааны хэлбэрээр өрнүүлж буй гадаад худалдаанд зарим өөрчлөлт гарч буйг харуулж байна. "

Гадаад зах зээлийг өргөжүүлэх төдийгүй "Хос 11"-ийн худалдааь Хятадын хэрэглэгчдийн худалдан авах хүчин чадлыг харууллаа. JD компанийн худалдааны байдлаас үзвэл зурагтын хэмжээ улам томорч, хиймэл оюун ухаан ба шинэ материалын дэлгэц хүмүүст таалагдаж байна. 11- р сарын 1-10-ны байдлаар 70 инч буюу түүнээс том хэмжээтэй зурагтын борлуулалтын хэмжээ 2018 оны мөн үеэс 400 хувиар өсөж, хиймэл оюун ухааны зурагтын хэмжээ 85 хувиар нэмэгджээ. Мөн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалт ихээр нэмэгдэж, 2000 юаниас дээших дэвшилтэт технологийн гоо сайхны төхөөрөмжийн борлуулалтын хэмжээ 170 хувиар өсөж, масажны аппаратын борлуулалт хоёр дахин нэмэгдсэн байна.

Бусад салбартай харьцуулбал Хятадын жижиглэн цахим худалдаа тогтвортой нэмэгдэж байна. Энэ оны эхний 3 улирлын байдлаар Хятадын жижиглэн цахим худалдааны хэмжээ 7.32 их наяд юаньд хүрч, 2018 оны мөн үеэс 16.8 хувиар нэмэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ