Ши Жиньпин Грекийн экс ерөнхий сайдтай уулзав

2019-11-12 20:09:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 12-нд Афинд Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн экс ерөнхий сайд Ципрастай уулзав.

Грекийн ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хятад, Грекийн найрсаг хамтын ажиллагааг ахиулахад оруулсан Ципрасын хичээл зүтгэлийг Ши Жиньпин дарга өндрөөр үнэлээд: Хятадын тал Грекийн засгийн газар, ард түмэн, банк санхүүгийн хямралын нөлөөтэй тэмцэхэд ямагт дэмжин тусалж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй ахиулсан юм. Грекийн эдийн засаг хүндрэлийг нэгэнт даван туулж, Хятад, Грекийн хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч, ялангуяа Пираеус боомтын төсөлд шинэ ахиц гарч, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрснийг хараад их баяртай байна. Хятад, Грек Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах нь Грек улс бүс нутгийн зам тээвэр ложистикийн бүс болгон бүтээн байгуулах зорилтод дэмжлэг болж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг эрчтэй дайчилж, хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөв улам өргөн уудам болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та болон таны удирдсан улс төрийн нам цаашид ч Хятад, Грекийн харилцааны хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэжээ.

Ципрас: Грекийн тал Ши Жиньпин даргын дурдсан Бүс ба зам санаачилгыг өндрөөр үнэлэн сайшааж байна. Хятадын далайн тээврийн Жүн-Юань корпорацын Пираеус боомтын төслийн хамтын ажиллагаа улам их үр дүнд хүрч байгаад баяртай байна. Миний бие болон миний удирдсан улс төрийн нам ХКН-тай нам хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Грек, Хятад, Европ, Хятадын харилцааны хөгжлийг улам ахиулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ