Хятад, Грекийн хамтын ажиллагаа чанаржиж байна

2019-11-12 20:28:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-12-нд Грек улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хугацаанд хоёр орны удирдагчид улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, соёл иргэншлийн харилцаа солилцоогоо ахиулах зэрэг сэдвээр өргөн хүрээний солилцоо өрнүүлж, чухал нийтлэг ойлголтод хүрч, баялаг амжилтад хүрсэн юм. Энэ нь, соёл иргэншлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр том холбоос нь Хятад, Грекийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам дээшилж буйг харуулсан бөгөөд хоёр орны ард түмэнд хөгжлийн шинэ боломжийг авчирч, Хятад, Европын харилцааны хөгжлийг урагшлуулах нь дамжиггүй юм.

Хятад, Грек хоёр орон 2006 онд иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш тогтвортой, түргэн хөгжлийг хадгалсаар ирсэн юм. Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын импортын 2-р удаагийн экспод Грек улс гол зочин орноор үзэсгэлэнд оролцож, наймаа тохиролцсон хэмжээ өмнөх удаагийнхаас 2.5 дахин нэмэгдэв. Энэ удаад Хятад улсын дарга 11 жил алгассаны дараа дахин Грект айлчилсан бөгөөд Грекийн талын улс төрчид “хоёр орны харилцааны хөгжлийн шинэ бэлэг тэмдэг” хэмээсэн байна.

Энэ удаагийн Ши Жиньпин даргын айлчлалын хугацаанд, Хятад, Грекийн ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар дөрвөн зүйлт санаачилга дурдсаны дотор эхний санаачилга нь Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах санаачилга болон Грек улс олон улсын ложистикийн дамжин өнгөрөх холбоос болгон бүтээн байгуулах чухал стратегийн холболтыг эрчимжүүлж, Пираеус гарамыг газрын дундад тэнгисийн бүсийн чингэлэг тээврийн хамгийн том дамжин өнгөрөх гарам болгон бүтээн байгуулж, Хятад, Европын эх газар, тэнгисийн тээврийн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга юм.

Үүний зэрэгцээ Ши Жиньпин дарга айлчлалын хугацаандаа мөн Хятад, Грекийн хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын цар хэмжээг өргөтгөх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх, Хятад, Европын харилцааны хөгжлийг хамтаар ахиулах талаар дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлсэн нь Хятад, Грекийн ажил хэрэгч хамтын ажиллагаанд зүг чиглэл тогтоож өгсөн нь дамжиггүй юм.

Нэн өндөр зиндаанд авч үзвэл, Хятад, Грекийн хамтын ажиллагаа нэгэнтээ хоёр талт харилцаагаас давж, нийт Хятад, Европын харилцаанд чухал нөлөө үзүүлэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ