Ши Жиньпин, Афины Акрополис музейд зочлов  

2019-11-13 10:34:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нар Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулосын хамт Афины Акрополис музейд зочиллоо.

Ши Жиньпин: Эртний Грекийн барилга байгуулалт, уран баримлын ололт амжилт нь барууны соёл иргэншлийн үнэт баялаг, гайхамшигтай төлөөлөл юм. Дорно дахины эртний соёл иргэншлийн төлөөлөгчийн хувьд Хятад улсын урлагийн илэрхийлэх арга Грекийнхээс өөр байдаг боловч урлагийн аливаа ололт амжилт ирээдүй хойч үед гүн гүнзгий нөлөө үзүүлдэг билээ. Хятад, Грек соёлын асар их өв уламжлалтай, хоёр тал соёлын болон түүхийн чухал өвийг сэргээн засварлаж, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой юм. Түүхэн шалтгааны улмаас Хятад, Грекийн аль аль нь гадаадад алдагдсан олон тооны үнэ цэнэтэй соёлын дурсгалтай. Тэдгээр дурсгалт зүйлсийг аль болох эртхэн эх орондоо буцааж авчрахын тулд хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой хэмээн онцолжээ.

Павлопулос: Ши Жиньпин даргын Грект хийсэн айлчлал Грек, Хятадын харилцааны шинэ хуудсыг нээлээ. Хоёр хоногийн хугацаанд миний бие Ши Жиньпин даргатай яриа хэлэлцээ хийж, саналаа сайтар солилцлоо. Грек, Хятад хоёр эртний соёл иргэншил, агуу түүхтэй. Эртний соёл иргэншил хоёр ард түмний сэтгэлийг нягт холбосон юм. Та Грекийн соёл иргэншлийг зөв ойлгон хүндэтгэж, Грекийг Дорно ба Өрнийн соёл иргэншил хоорондын харилцааны гүүр хэмээн үздэг тул Грекийн ард түмний нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Грекчүүд бид эртний түүхтэй Хятадын соёл иргэншлийг ихэд хүндэтгэж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын хөгжлийн ололт амжилтыг биширдэг. Олон улсын талбарт Хятад улс ёс суртахууны дээд түвшин баримталдгийг сайшааж байна. Хэрэв дэлхийн улс орнууд ийм үзэл баримтлалтай болбол хүн төрөлхтний хөгжил дэвшилд хүрэх зам илүү өргөн уудам байх болно. Дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө Грек, Хятад хоёр орон солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ