Ши Жиньпин дарга Бразилд хүрэлцэн очлоо

2019-11-13 10:43:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 12-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн удирдагчдын 11-р уулзалтад оролцохоор тусгай нисэх онгоцоор Бразилд хүрэлцэн очлоо.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нарыг онгоцноос буухад Бразилын засгийн газрын өндөр албан тушаалтнууд хүлээн авч мэндчилжээ.Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарт Бразилын Агаарын цэргийн баазын командлагч, агаарын цэргийн үлээвэр найрал хөгжмийн анги хүндэтгэл үзүүлжээ. Угтан авагчид улаан хивсний хоёр талаар эгнэжзогссон байлаа.

Хятадаас Бразилд суугаа элчин сайд Ян Ваньмин онгоцны буудалд очиж угтан авчээ.

Ши Жиньпин Грек улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Бразилд очиж байгаа юм. Афинаас хөдлөх үед ньГрекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас түүнийг нисэх онгоцны буудалд хүргэж, үдэн гаргаж өгсөн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ