Ши Жиньпин даргын айлчлалыг өндрөөр үнэлэв

2019-11-13 11:16:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 10-12-нд Грек улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр ерөнхийлөгч Павлопулос, ерөнхий сайд Мизотакис нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Ши Жиньпиний тус айлчлалд Грекийн олон салбарынхан дээд хэмжээнд анхаарал хандуулж, Хятад, Грекийн хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлсэн байна.

Грекийн олон улс судлаач, Европын судалгааны олон улсын төвийн Европ-Хятад төслийн захирал Жорж Зого Прусс сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Ши Жиньпин даргын айлчлал чухал ач холбогдолтой боллоо. Энэ нь Хятад улс хоёр талт харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байгааг харуулж байна. Энэ айлчлал Хятад, Грекийн ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэх болно гэжээ.

Грекийн Боловсролын яамны дэд сайд Дигракс: Өрнө ба Дорнын эртний соёл иргэншилтэй Хятад, Грек хоёр орон харилцан туршлагаа солилцох нь маш чухал. Хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа асар их нөөцтэй. Энэ айлчлал хоёр орны тус салбар дахь хамтын ажиллагааг улам хөгжүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ