Олон талт худалдааны харилцааг улам нягтруулахыг хүсэв

2019-11-13 15:27:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалт орон нутгийн цагаар 11-р сарын 13-14-нд Бразилын нийслэл Бразилиад зохиогдож байна. Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонарогийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин тус уулзалтад оролцож байна. Бразилын эдийн засгийн яамны дэд сайд Лукас Ферраз манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хятад бол Бразилын худалдааны чухал түншийн нэг. Бразил, Хятад хоёр орны олон талт эдийн засаг, худалдааны харилцааг улам нягтруулахыг хүсэж байна гэжээ.

БНХАУ, Бразил асар хол зайтай ч, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш хоёр талын харилцаа өндөр түвшин, өргөн хүрээ, олон талыг хамарсан хөгжилд хүрч, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны жишиг болсон юм. Үүнд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа тасралтгүй хөгжиж, баялаг үр дүнд хүрсэн. Брализ бол Хятад улсын Латин Америк тив дэх хамгийн том худалдааны түнш бөгөөд Хятад улс 10 жил дараалан Бразилын хамгийн том худалдааны түнш байсаар ирлээ. Хоёр талын худалдааны хэмжээ энэ жилд 110 тэрбум гаруй ам.долларт хүрсэн юм. Бразилын эдийн засгийн яамны дэд сайд Лукас Ферраз хэлэхдээ: "Хятад бол Бразилын хамгийн чухал, хамгийн том худалдааны түнш юм. Хятад бол эрчтэй хөгжиж буй Азийн их гүрэн. Бразилын бүтээгдэхүүнээ нийлүүлэх чухал зах зээл бөгөөд Бразилын гадаадын шууд хөрөнгө оруулагч хамгийн тох эх үүсвэр юм" гэжээ.

Ойрын жилүүдэд, Хятадаас Бразилд хийх хөрөнгө оруулалт тасралтгүй сайжирч, хөрөнгө оруулалтын салбар улам өргөжиж байна. Бразилын эдийн засгийн яамны тоо бүртгэлээс үзвэл, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэжгүүд эхэндээ хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хөрөнөг оруулдаг байсан бол өнөөдөр банк санхүүгийн үйлчилгээ, цахилгаан холбоо, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт хүч түрж байна. Алилибаба компанийн дэргэдэх AliExpress компани Бразилд алдартай, Диди дуудлагын машины компанийн 99TAXI орон нутгийн зах зээлд хамгийн олон хэрэглэгчтэй болж, Tencent, Хуавэй зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилын томоохон төслүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байна. Лукас Ферраз хэлэхдээ: Бразилын засгийн газар энэ удаагийн БРИКС-ын орнуудын уулзалтыг хүсэн хүлээсэн юм. Хоёр орны харилцаа илүү гүнзгийрэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр: "Бразилын засгийн газар хоёр орны хоорондын зайг багасган, илүү ойр дотно байж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхийг хүсдэг. Мэдээж БРИКС-ийн бусад орнуудтай ч хоёр талын харилцааг хөгжүүлэхийг боддог. Хятад бол БРИКС-ын орнуудаас Бразилын хамгийн том худладааны түнш орон юм" гэжээ.

Бразилыг "дэлхийн хүнсий сан", "дэлхийн махны сан хөмрөг" хэмээн нэрлэдэг, дэлхийн зэрэглэлийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэгч, экспортын их гүрэн юм. Бразилын үхэр, тахианы мах, шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Өнөөдөр Бразилын үхрийн мах, шар буурцаг, кофе, халуун орны жимс зэрэг Бразилын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд гарч, Хятадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна. Бразил улс хоёр жил дараалан Хятадын Олон улсын импортын экспод оролцсон юм. Лукас Ферраз хэлэхдээ: Ши Жиньпиний айлчлалаар илүү олон гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны экспорт, импортын бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр: "Хятад улс нь Бразилын хамгийн чухал худалдааны түнш юм. Гэхдээ бидний Хятадад экспортолж буй бүтээгдэхүүний бүтэц дэндүү цулгай байна. Хятад улсад бид их хэмжээний бүтээгдэхүүн экспортолж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний төрөл зүйл олон биш. Тиймээс бид Хятад улстай хийх экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрлийг тэлэх хэрэгтэй байгаа юм" гэжээ.

Тэрээр: БРИКС-ийн орнууд хоорондын хамтын ажиллагааны ирээдүй саруул байна. Цаашид улс орнууд хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ