Хөдөө аж ахуйн үндэс суурийг бэхжүүлэх болно

2019-11-13 15:43:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 12-нд Бээжин хотод, Хятадын өвөл, хаврын газар тариалангийн ус нөөцлөх байгууламжийн бүтээн байгуулалтын видео хурал боллоо. Хурлаар, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн чухал зааврын үзэл санааг сайтар судалж, ерөнхий сайд Ли Кэчяны өгсөн зааврыг тууштай хэрэгжүүлэхийн дагуу, олон газар туршлагаа солилцон, арга барилаа нэгтгэж, энэ өвөл, ирэх хавар, хойшдын хэсэг хугацааны газар тариалангийн ус нөөцлөх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хуваарилжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуралд чухал заавар өгсөн байна. Зааварт, газар тариалангийн ус нөөцлөх, өндөр стандарт бүхий газар тариалангийн бүтээн байгуулалт хийх нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадал, хүнсний аюулгүй байдал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилтэй холбоотой томоохон үйл хэрэг юм. Олон газрын холбогдох салбарууд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдамж болгож, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, хуваарилалтыг тууштай хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн өрсөлдөх хүчийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ өвөл, ирэх хаврын газар тариалангийн ус нөөцлөх байгуулалтын ажлыг сайтар хийх, ялангуяа усан ашиглалтын нурж эвдэрсэн барилга байгууламжийг сэргээн босгох, усан ашиглалтын гол гол төслийн барьж байгуулах ажлыг сайтар хийж, хөдөө аж ахуйн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эсрэг хүчин чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтыг баталж, нийгмийн хүчнийг дайчлан хөдөө аж ахуйн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж, хөдөө аж ахуйн өндөр чанартай хөгжлийг ахиулахын чухлыг онцолжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа хуралд оролцож үг хэлсэн байна. Тэрээр: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврын үзэл санаа, ерөнхий сайд Ли Кэчяны шаардлагыг нягт нямбай хэрэгжүүлж, Намын Төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, хуваарийн дагуу, энэ өвөл, ирэх хаврын газар тариалангийн ус нөөцлөх байгууламжийн ажлыг сайтар хийж, хүнс, усан хангамж, үер усны аюулгүй байдлыг хангаж, хөдөө тосгоны хөгжлийг бүх талаар дэмжихийн тулд хичээн ажиллахыг онцолжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ