Гэрээ байгуулсан хэмжээ хоёр дахин нэмэгдэв

2019-11-13 16:04:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Хятадын Олон улсын импортын 2-р экспо 10-нд Шанхай хотод өндөрлөжээ. Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын Олон улсын импортын 2-р экспо 71 тэрбум 130 сая ам.долларын санамж бичигт гарын үсэг зурсан нь анхдугаар экспогийнхоос 23 хувиар өссөн үзүүлэлт юм.

Робот, дэлгэцтэй гар цүнх, дэлхийн хамгийн бичил инсулин тарьдаг зүү зэрэг импортын 2-р экспогийн үзэсгэлэнд гаргасан олон орны бүтээгдэхүүн Хятад болон олон улсын худалдан авагчдын анхаарлыг татаж, хүмүүс их хэмжээгээр худалдан авсан байна. "Экспод оролцогч бизнесмэн+Худалдан авагч бизнесмэн"-ий нэрийн өмнөөс экспод оролцсон Хятадын алдарт Сүнин компани бол тэдний нэг юм.

Экспогийн үеэр Сүнин Panasonic, Bossy, Danone, Nestle зэрэг олон улсын нэр хүндэт брэндтэй бүтээгдэхүүн худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Сүнин Группийн намын хорооны дарга, тус группийн худалдан авах төлөөлөгчдийн тэргүүн Дан Жэ: Энэ оны экспо аж ахуйн нэгжүүдийн худалдан авах хэмжээг улам өргөтгөж байна гэжээ.

"Бүс нутгийн хувьд, Европ, Америк, Япон, Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнийг худалдан авсан хэмжээ өргөжиж байгаагаар барахгүй “Бүс ба зам” дагуу орнуудын шилдэг бүтээгдэхүүнийг ч их хэмжээгээр худалдан авч байна. Төрөл зүйлийн хувьд нэг талаар Bossy, Samsung, Beko, Philips зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэр худалдаачидтай нягт хамтран ажиллаж байна. Нөгөө талаар оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх бүтээгдэхүүн жишээлбэл, гоо заслын бүтээгдэхүүн, өдөр тутмын бүрэн бараа, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, хүүхдийн бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэргийг илүү их анхаарч байна гэжээ.”

Эм бэлдмэлийн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа хоёр жил дараалан олны анхаарлыг татсан юм.

Америкийн эм бэлдмэлийн Lilly компани энэ онд иж бүрэн шинэ бүтээгдэхүүнээ авчирч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж буйгаа бүх талаар харуулжээ. Lilly компанийн Хятадад суугаа ерөнхий захирал Жи Ливэнь танилцуулж хэлэхдээ:

"Бид импортын 2-р экспод ололцож байгаадаа баяртай байна. Ноднин жил анхны экспод оролцоод бид маш их амжилтад хүрсэн. Миний бодлоор импортын экспо маш өндөр түвшинд болж байна. Бид энэ жил экспод дахин оролцож, хамтын ажиллагааны түншүүдтэйгээ хамт шинэ эм, шинэ технологио үзүүлж байгаадаа их баяртай байна" гэжээ.

Lilly компани энэ онд Хятадын 17 худалдан авагчтай гэрээ байгуулж, 3 тэрбум юанийн санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хятадын эм бэлдмэлийн Шиньда компани, Био Эм бэлдмэлийн CEO, Шанхайн салбар компанийн ерөнхий захирал Лю Мин сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: Импортын экспо Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлд гарах үйл явцыг ахиулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Импортын экспо Хятадын чөлөөт худалдаа, нээлттэй байдлын чухал цонх боллоо. Энэ нь эм бэлдмэлийн аж үйлдвэрийн нээлттэй байдал, био эм бэлдмэлийн шинийг бүтээхийг хүндэтгэн дэмжиж байгааг харуулж байна. Энэ удаагийн экспод хамтдаа оролцож байгаа нь бид болон Lilly компанийн хамтын ажиллагааны нэг шинэ хэлбэр бөгөөд Шиньда компани био эм бэлдмэлийн олон улсын хамтын ажиллагаа, олон улсын зах зээлд ороход бэлэн байгааг харууллаа" гэжээ.

Өнөөг хүртэлх байдлаар, 230 гаруй аж ахуйн нэгж Импортын 3-р экспод оролцохоор бүртгүүлээд байна. Тэдний 80 нь дэлхийн топ 500-д багтдаг компани юм.Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ