Глобал медиа групптэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Алтаннавч 2019-11-13 16:20:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд Хятадын Төв Радио Телевиз Латин Америкийн хамгийн том хэвлэл мэдээллийн групп болох Бразилын Глобал медиа групптэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал кино, спорт, интертаймэнт, 5G технологийн хэрэглээний чиглэлээр хамтран ажиллах болно.

Мөн өдөр ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэсийн дэд дарга, Хятадын Төв Радио Телевизийн дарга Шэнь Хайшюн Бразилын Рио-де-Жанейро хотод Бразилын Глобал медиа группийн захирал Роберт Мариньотой хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар ажлын уулзалт хийжээ.

Шэнь Хайшюн: Ши Жиньпин дарга Бразилд болох БРИКС-ийн орнуудын дээд уулзалтад оролцоно. Энэ нь Хятад, Бразилын найрамдал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэх юм. Хятад Бразилын хамтын ажиллагаа Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хятадын Төв Радио Телевиз Бразилын Глобал медиа групптэй мэдээллийн эх сурвалжаа хуваалцах үндсэн дээр нэвтрүүлэг солилцох, 4K / 8K, 5G технологийн хэрэглээний чиглэлээр гүнзгий хамтран ажиллах тухай судлах болно гэжээ.

Роберт: Олон улсад асар их нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн групп болох Хятадын Төв Радио Телевиз гайхалтай хөгжиж байна. Бид группийн дэргэдэх бүх хэвлэл мэдээллийг ашиглан Хятадын Төв Радио Телевизтэй кино үйлдвэрлэх, нэвтрүүлэг хуваалцах, шинэ технологи ашиглах талаар хамтын ажиллагаагаа өргөтгөхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн ажилтнуудын солилцоо, сургалтыг эрчимжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ