БРИКС-ийн орнуудын 2 дахь алтан 10 жилийг нээе

2019-11-13 16:51:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд ХТРТ “БРИКС-ийн орнуудын 2 дахь алтан 10 жилийг нээе” сэдэвт өгүүлэл нийтлжээ.

Өгүүлэлд: Орон нутгийн цагаар 13-14-н Бразилын нийслэл Бразилиа хотод "Эдийн засгийн өсөлтөөр инновацын ирээдүйг бий болгоё” сэдэвтэй БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11-р уулзалт болно. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизманхны "Алтан арван жил" -д баялаг үр дүнд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, олон улсын засаглалын системийг орчин үеийн болоход чухал хувь нэмэр оруулсан гэж тэмдэглэжээ.


Тус өгүүлэлд, өнөөгийн дэлхий дахинд болж буй шинэ ээлжийн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хувьсгал БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хөгжилд томоохон боломж нээсэн юм. Харин ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь олон талт худалдааны системд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулсан төдийгүй БРИКС-ийн орнуудын хөгжилд гаднын тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлсийг эрс нэмэгдүүллээ. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь “Алтан арван жил”-ыг эхлүүлж буй энэ үед, нээлттэй, хамтдаа амжилтад хүрэхээр гол болгон, инновацын хөгжлөөр түлхүүр болох нь БРИКС-ийн 5 орны ирээдүйн хамтын ажиллагааны нэгдэл, ашиг сонирхлын төвлөрөл байх нь дамжиггүй хэмээн тэмдэглэжээ.

Таван орны удирдагчдын энэ удаагийн уулзалт “өсөлт”, “инновац”-д илүү анхаарал хандуулсан практик ач холбогдолтой юм. БРИКС-ийн орнууд хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх, нээлттэй хэлбэрийн эдийн засгийг бий болгох, инновацид суурилсан, хөгжлийн шинэ боломжуудыг баримтлах ёстой. Мөн олон талт үзэл, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг чанд мөрдөж, дээрэнгүй үзэл, эрх мэдлийн улс төрийг эсэргүүцэн, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэх ёстой. Хоёр дахь "Алтан арван жил" -д БРИКС-ийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн засаглалын тогтолцоонд гүн гүнзгий өөрчлөлт оруулан, дэлхийн "хөгжлийн хомсдол", "засаглалын алдагдал"-ыг шийдвэрлэхийн тулд хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн өгүүлэлд дурджээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ