Парисын энх тайвны 2-р форум болов

2019-11-13 16:56:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд, Парис хотноо Парисын энх тайвны 2-р форум нээгдлээ. Хуралд оролцогчид дэлхийн засаглалыг сайжруулах, олон талт үзэл, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд, дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд инновацыг дэмжиж, зохицуулах төсөл хайх талаар хэлэлцсэн байна.
Францын ерөнхийлөгч Макрон нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Өнөөгийн олон улсын тогтолцоонд урьд өмнө байгаагүй хямрал тулгараад байна. Зарим улс ганц талын үзэл баримталж байна.Мөн олон улсын зарим байгууллага зорилго тодорхойгүй, нэр хүндийг чухалчлахгүй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Парисын энх тайвны форум бол засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл нэг дор хуран цугларч, хүн ам, уур амьсгал, технологи зэрэг шинэ сорилтуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцдог юм гэжээ. Тэрээр, илүү сайн хамтран ажиллаж, олон талт үзлийн механизмыг дэмжихийг уриалжээ.
2 хоног үргэлжилсэн энэ удаагийн Парисын энх тайвны форумд, 30 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн зэрэг 100 орчим албаны төлөөлөгч оролцжээ. Форум салбар дамнасан 6

том сэдвийг хамарсан бөгөөд 80 орчим хэлэлцүүлэг хийж, 6000 гаруй хүн форумд оролцсон байна.
Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ