Хүн ам, хөгжлийн бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэв

2019-11-13 17:05:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэх чуулга уулзалт 12-нд Кенийн нийслэл Найроби хотод нээгдэж, уулзалтад оролцсон төлөөлөгчид ДОХ, охидыг хамгаалах, төрөлтийн эрүүл мэнд, хүн амын хөгшрөлт зэрэг олон сэдвээр ярилцжээ.

Гурав хоног үргэлжлэх тус чуулга уулзалтыг Кени, Данийн засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулж, дэлхийн олон газраас 7000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Дэлхийн улс орнууд 1994 онд Найробид болсон Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн зорилтыг биелүүлэхийг НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Наталя Канем уриалсан байна.

Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Юй Шюэжүнь багаа ахлан уулзалтад оролцохдоо: Өмнөд өмнөдийн болон гурван талын хамтын ажиллагааг нягтруулж, олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын "үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг биелүүлье гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ