Морины толгойн алдартай баримал эх орондоо буцаж ирлээ

2019-11-13 17:36:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Бээжингийн Юаньмин-Юань цэцэрлэгт байсан морины толгойн хүрэлбаримал 100гаруй жилийн дараа эх орондоо эргэн ирлээ. 13-нд Бээжин хотноо Юаньмин-Юань цэцэрлэгийн морины толгойн хүрэл баримлыг буцааж өгөх ёслол болсон юм. Юаньмин-Юань цэцэрлэгийн усан оргилуурын 12 жилийн амьтны тэргүүнийг урласан хүрэл баримлаас өнөөгийн байдлаар морины толгойн баримлыг оруулаад нийт долоон баримал эх ороондоо буцаж ирээд байна. 1860 онд Англи, Францын нэгдсэн хүчин Бээжинг довтолж, Юаньмин-Юань цэцэрлэгийг цөлмөн, 12 амьтны хүрэл хөшөө бүгд ор сураггүй алга болсон. 2007 онд Хятадын бизнесмен Хэ Хүнцан дуудлага худалдаагаар морины толгойн баримлыг худалдан авч эхорондоо бэлэг болгожээ.


Их уншсан

холбоотой мэдээ