Ши Жиньпин Болсонаро нар хэлэлцээ хийв

2019-11-14 09:41:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар11-р сарын 13-нд Бразилиа хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаротой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин: Өнгөрсөн сард ерөнхийлөгч Болсонаро БНХАУ-д төрийн айлчлал хийж, бидний хүрсэн нийтлэг ойлголт идэвхтэй хэрэгжиж байна. Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын импортын экспогийн үеэр Бразилын үзэсгэлэнд оролцогчдын худалдааны эргэлт анхдугаар экспогийнхоос 3.6 дахин илүү болсон. Хятад, Бразил дэлхийн бөмбөрцгийн хоёр талын шинээр хөгжиж буй зах зээлийн хувьд өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой билээ. Бид Бразилын хөгжлийн ирээдүй, хоёр орны хамтын ажиллагаанд итгэл дүүрэн байна. Бразилтай хөгжлийн туршлага, амжилтаасаа хуваалцан, хамтдаа хөгжихөд бэлэн байна. Миний бие тантай хамт боломжийг алдалгүй, Хятад, Бразилын харилцааны хөгжлийг чиглүүлэхийг хүсэж байна гэжээ.

Болсонаро: Саяхан би БНХАУ-д төрийн айлчлал хийж, бид Бразил, Хятадын харилцааны хөгжлийн талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн. Миний бие Бразилын холбогдох талуудад үүнийг түргэн хэрэгжүүлэх заавар өгсөн. Хятад бол дэлхийд нэр нөлөө бүхий орон, Бразилын худалдааны хамгийн том түнш юм. Бразилын ард иргэд Хятадын ард түмэнд хүндэтгэлтэй, найрсаг ханддаг. Бразил, Хятадын хамтын ажиллагаа хоёр орны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Бразил, Хятадын эдийн засаг харилцан нөхсөн, хамтын ажиллагааны хүрээ улам өргөжиж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилд хөрөнгө оруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төмрийн хүдэр, байгалийн хий, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Бразилын тал Хятадын нээлттэй зах зээлийн боломжийг чухалчлан, хоёр талт худалдааг өргөтгөж, Бразилын хөдөө аж ахуйн илүү олон бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох ажлыг ахиулна. Бразилын тал Хятадын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Бразилын зах зээлд гаргахад таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, хоёр талын боловсон хүчний болон хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлнэ. Бразил БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Талууд хамтын ажиллагаагаа нягтруулж, уулзалт амжилттай өндөрлөхөд хүчин зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ