Пэн Ли-Юань БРИКС-ийн орнуудын тэргүүн хатагтай нарын үйл ажиллагаанд оролцов

2019-11-14 09:51:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилын ерөнхийлөгчийн гэргийМишелийн урилгаар Ши Жиньпин даргынгэргий Пэн Ли-Юань БРИКС-ийн орнуудын тэргүүн хатагтай нарын үйл ажиллагаанд оролцжээ.

Пэн Ли-Юань, Өмнөд Африкийнтэргүүн хатагтайМозиепе нар Мишелийн урилгаар Бразилын ерөнхийлөгчийн ордонд зочилсон байна. Тэд хоорондоо дотно харилцаж, хамтдаа зураг татуулж, Бразилын залуучуудын уран сайхны тоглолт үзэж, жүжигчидтэй халуун дотноор ярилцлаа. Пэн Ли-Юань: Өнөөдрийн үйл ажиллагаагаар Бразилын соёл, урлагийн өвөрмөц онцлогийг гүнээ ойлгож мэдэрлээ. Хятад, Бразил алс хол хэдий ч хүмүүс хоорондоо гүн зузаан найрамдалтай юм. Хятад, Бразил хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр тал соёл урлагийн цуврал арга хэмжээ зохион байгуулж, хоёр ард түмнээс өндөр үнэлгээ авсан юм. Хоёр тал соёлын солилцоо, харилцан суралцах ажлаа улам өргөжүүлж, хоёр ард түмний найрамдлыг улам бэхжүүлж, Хятад, Бразилын найрамдлыг үүрд хадгална гэдэгт итгэлтэй байна гэжээ.Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ