​Хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2019-11-14 10:16:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 13-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын төслийн хөрөнгийн менежментийг сайжруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргажээ.

Хурлаар, Намын Төв хороо, Төрийн зөвлөлийн хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтолцоог шинэчлэх ажлыг гүнзгийрүүлэх тухай шаардлагын дагуу, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын төслийн тогтолцоог сайжруулж, баталгаатай, хяналтад авсан, ялгаатай горимыг хангаж, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй дэмжин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр шийдсэн байна.

Нэгд, зарим дэд бүтцийн төсөлд оруулах хөрөнгийн харьцал, тухайлбал боомт, далайн эрэг, усан тээврийн төсөлд оруулах хөрөнгийн харьцлыг 25-20 хувь хүртэл бууруулна. Хоёрт, дэд бүтцийн салбар, бусад орны дэмжиж буй салбарын төслүүд ашгийн болон өмчийн эрхийн санхүүгийн зардлыг гаргах замаар хөрөнгө босгох боломжтой боловч төслийн нийт хөрөнгийн харьцлыг 50 хувиас хэтрүүлэхгүй байлгана. Гуравт, менежментийг хатуу зохицуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн хурлаас онцолжээ. Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ