Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзлаа

2019-11-14 10:20:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын нийслэл Бразилиад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ.

Ши Жиньпин: Энэ он Хятад, Оросын харилцаа урьдахаа залгамжлан хөгжүүлэх чухал жил болж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо сүр жавхлантай тэмдэглэж, баялаг агуулгатай олон арга хэмжээ зохиолоо. Хятад, Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны жилийн арга хэмжээ ч удалгүй өндөрлөнө. Ялангуяа Хятад, Оросын шинэ эриний бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг та бид тохиролцож, хоёр орны харилцааг түүхэн шинэ өндөрлөгт гаргасан. Шинэ эринд шинэ арга барил, шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хоёр тал хамтран зүтгэж, олон улсын байдлын хөгжил өөрчлөлтийг улс орныхоо хөгжлийн байдал, хоёр талын хамтын ажиллагааны шаардлагын дагуу шинийг санаачлан бүтээж, Хятад, Оросын харилцааг дээд түвшинд эрүүлээр хөгжүүлж, тасралтгүй шинэ амжилт гарган, хоёр орны ард түмэнд төдийгүй бүс нутаг, дэлхий дахинд хүртээмжтэй байлгах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Путин: Орос, Хятадын харилцаа бат бэх тогтвортой, гаднын ямар ч хүчний нөлөөнд автахгүйгээр хөгжлийн маш сайн хэтийн төлөвтэй байна. Орос, Хятадын харилцаа гүн зузаан нөхөрлөл харилцан итгэлцлийн үндэс суурьтай, улс төр, эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтын ажиллагаатай байж, олон улсын тавцанд нягт зохицуулалт хийдэг жинхэнэ бүх талын стратегийн түнш юм. Орос, Хятад дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг талаар чухал нийтлэг ойлголт, нийтлэг ашиг сонирхолтой. Өнөөгийн нөхцөлд хоёр тал стратегийн хэлхээ холбоогоо нягтруулж, тус тусын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрхийг хамгаалахыг эрс дэмжих хэрэгтэй. Хоёр талын худалдааны хэмжээ, түвшинг улам дээшлүүлнэ гэдэгт Оросын тал итгэлтэй байна. Евро-Азийн эдийн засгийн холбоо, “Бүс ба зам” санаачилгыг уялдуулахыг түргэтгэж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, сансар судлал, агаарын тээвэр, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятадад экспортлох байгалийн хийг нэмэгдүүлнэ. Хүмүүнлэгийн болон орон нутгуудын солилцоог эрчимжүүлнэ. Оросын тал ирэх жил БРКИС-ын орнуудын ээлжит дарга орон болно. Хятадын талтай нягт хамтран ажиллаж, БРКИС-ын орнуудын механизмын нэр нөлөөг дээшлүүлэн, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, ялангуяа аюулгүйн салбар, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ