Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзав

Алтаннавч 2019-11-14 10:41:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилиад Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав.

Ши Жиньпин: Ченнай хотод тантай уулзахдаа олон улсын болон бүс нутгийн байдал, хоёр орны харилцааны чухал асуудлаар халуун яриа өрнүүлсэн. Хоёр талын холбогдох салбарынхан бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Ченнайн уулзалтын үр дүнг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадад болсон олон улсын импортын 2-р экспод Энэтхэг зочин орны хувиар оролцсон. Эх сурвалжаас үзвэл Энэтхэгийн худалдааны хэмжээ өнгөрсөн удаагийнхаас мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэтхэг улс Хятад руу чанартай бараа бүтээгдэхүүн экспортлохыг Хятад улс дэмжинэ. Хоёр орон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээг өргөтгөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, эм эмнэлэг, мэдээллийн технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэгүүд бий болгох хэрэгтэй. Ирэх жил хоёр ард түмний харилцааг сайжруулах зорилгоор бид “Хятад, Энэтхэгийн хүмүүнлэгийн солилцооны жил”, Хятад, Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэнэ. Хятад, Энэтхэг хамтран ажиллаж, олон талт үзэл баримтлалын дагуу, Дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон олон талт худалдааны системийг хамгаалж, хөгжиж буй орнуудын хөгжлийн эрх ашиг, орон зайг хамтдаа хамгаалж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг тогтвортой ахиулах ёстой гэжээ.

Нарендра Моди: Бид Үхань, Ченнай хотод хоёр удаа уулзаж, итгэлцэл найрамдлаа бэхжүүлсэн. Бидний тохиролцсон олон чухал нийтлэг ойлголт хэрэгжиж байна. Хятадын олон улсын импортын 2-р экспо амжилттай зохиогдсонд Энэтхэг баяр хүргэж, Хятадтай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хүмүүнлэгийн солилцооны жилийг тэмдэглэх цуврал арга хэмжээ зохион байгуулахыг хүсэж байна. Би тантай нягт харилцаатай байж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулан, хоёр орны харилцааг улам баялаг үр дүнд хүргэж, шинэ өндөрлөгт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ