Парисын энх тайвны форум өндөрлөв

2019-11-14 10:58:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Парис хотноо Парисын энх тайвны 2 дугаар форум өндөрлөлөө. Энэ удаагийн форумоор дугуй ширээний хурал, инновацын гол шийдлийг хэрэгжүүлэх, олон талт үзэл, дэлхийн засаглал зэрэг сэдвийг хөндөж, дэлхийн нийтэд тулгамдаж буй сорилтын эсрэг арга хэмжээ авах талаар ярилцжээ.

Форумыг зохион байгуулагчдын танилцуулснаар, тус форумд албан ёсны төлөөлөгчийн 136 баг оролцсоноос 30 орны төр засгийн тэргүүн нар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар оролцжээ. Форумын үеэр 6 салбар сэдвийн хүрээнд энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчин, шинэ технологи зэрэг 80 гаруй олон талт хэлэлцүүлэг болж, нийт 7000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Парисын энх тайвны форумыг Францын ерөнхийлөгч Макрон санаачилж, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан сорилтын эсрэг арга хэмжээ авах зорилготой юм. Парисын энх тайвны анхдугаар форум ноднин жилийн 11-р сард зохиогдсон билээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ