"Астана клуб" оны хурал хийв

2019-11-14 15:32:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 12-нд, "Астана клуб"-ын 5 дахьжилийнхурал Казахстаны нийслэл Нурсултан хотод болов. Казахстаны анхны ерөнхийлөгч, үндэстний удидагч Назарбаев, бүс нутгийн орнууд яриа хэлцлээ эрчимжүүлж, Европ Азийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг уриалжээ.

"Астана клуб" бол Казахстаны анхны ерөнхийлөгчийн сангаас голлон эрхэлсэн олон улсын том хэлбэрийн форум бөгөөд жил бүрийн 11-р сард оны хурлаа хийж, форумын үеэр ирэх жилийн Европ Азийн бүсийн арван том эрсдлийн үнэлгээний тайлангаа нийтэлдэг юм. Энэ удаагийн оны хурал "Их Европ Азийг байгуулъя: Түншийн харилцааны шинэ загвар" уриан дор болжээ.

Казахстаны анхны ерөнхийлөгч, үндэстний удидагч Назарбаев хуралд хэлсэн үгэндээ: Хүйтэн дайн дууссаны дараах түүхэн үйл явц 30 жилийн өмнөх хүмүүсийн хүсэл, төсөөлөлтэй нийцэхгүй байна. 2019 он улам түгшүүртэй байна гэжээ.

Назарбаев: "Том хэмжээний мөргөлдөөн, улс төрийн эсэргүүцэл дэлхийн хэмжээнд дахин гарч буйг бид харж байна. Удалгүй өнгөрөн одох 2019 онд, улс орнуудын хооронд итгэлцэл дутаж, иймэрхүү байдал улам хурцдаж байгааг олон улсын олон үйл хэрэг нотолж байна" гэжээ.

Назарбаев: Олон хүчин зүйлээс болж, дэлхийн хөгжил тодорхойгүй зүйлсээр дүүрэн байна гэжээ.

Назарбаев: "Дэлхийн эдийн засгийн доройтол, хямралын байдал сэтгэл зовмоор хэмжээнд хүрлээ. Худалдааны маргааны үргэлжлэл, улс төрийн тогтворгүй байдалтай нөхцөлд, дэлхийн хөгжлийг оновчтой төсөөлөхийн аргагүй болж байна" гэжээ.

Дэлхийн аюулгүй байдлын хувьд, уламжлалт аюулгүйн систем задарснаар, зарим орон асуудлыг цэрэг дайны аргаар зохицуулах болжээ. Назарбаев энэ талаар дүгнэж хэлэхдээ:"《АНУ, ЗХУ хоёр улсын дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ》хүчингүй болсноор, өнгөрөгч зууны сүүлийн хагаст тохиролцсон дэлхийн болон бүс нутгийн аюулгүйн системдгамшгийн чанартай цохилт боллоо. Энэ нь Европ Азийн бүсэд хянаж боломгүй цэрэгжсэн байдлыг бий болгосон юм."

Бүс нутагт нүүрлээд байгаа аюулгүйн болон эдийн засгийн өрсөлдөөн сорилттой холбогдуулж Назарбаев: Дэлхийн удирдагчдын нэгдсэн холбоог байгуулж, Европ Азийн орнууд яриа хэлцлээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаа, баталгаажуулалтын шинэ механизмыг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр аюулгүйн асуудлаар хэлэхдээ:"Европ Азийн эхгазрын аюулгүй байдлын ерөнхий системийг хэрхэн байгуулах тухай эрхбиш бодолцох хэрэгтэй. Европ Азийн аюулгүй байдлын загварыг жинхэнэ утгаар ньбүрдүүлэх шаардлагатай боллоо. Энэ загвар нь Европ, Азийн аюулгүйн тогтолцоог нэгэн цогц болгох юм" гэжээ.

Назарбаев: Европ% Азийн орнуудын хувь заяа харилцан холбоотой юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа тус бүс нутгийн ирээдүйн дүр төрхийг шийдэх болно. Олон орон бүс нутгийн хөгжлийн байдлыг ойлгож, олон индрийг ашиглан Европ, Азийн хамтын цогцыг бүрдүүлэх талаар санал болгож байна гэжээ.

Назарбаев: "Ирээдүйн Европ Азийн бүс болхамтын цогц, түүний үндэс суурь бол эдийн засгийн гол цогц хоорондын системийн яриа хэлцэл болно хэмээн би үзэж байна. Европ, Азийн эдийн засгийн хамтарсан холбоо, Европын холбоо, ШХАБ, АСЕАН, "Бүс ба зам" санаачлага зэрэг нь Их Европ Азийг бүрдүүлэх хөдөлгөгч хүч болох юм" гэжээ.

Шанхайн гадаад хэлний их сургуулийн олон улсын харилцаа хийгээд олон нийтийн үйл хэргийн дээд сургуулийн профессор Ян Чэн таван жил дараалан "Астана клуб"-ынүйл ажиллагаандоролцож буй хятад эрдэмтэн юм. Тэрээр:"Астана клуб" Казахстаны гадаад харилцааны чухал индэр болсон. Энэ форумын хөгжил Хятад,Казахстаны хамтын ажиллагааг ахиулна гэжээ.

Ян Чэн: "Астана клуб байгуулагдсан 5 жилийн турш, өдөр ирэх тусамих гүрэн, дунд зэрэглэлийн чухал орон ба Төв Азийн бүсийн хүчирхэг орнууд бүс нутгийн засаглалын асуудлаа шийдвэрлэх чухал индэр болсон юм.Назарбаев олон улс дахь нэр нөлөөгөө ашиглаж Астана клубийг Казахстаны гол үзэл санаа бүхий гадаад харилцааны чухал талбар болгосон.Энэ удаагийн оны хурлын үеэр, Назарбаев аюулгүй байдалболон хөгжлөөр гол сэдвээ болгосон дэлхийн удирдагчдын нэгдсэн холбоо байгуулахсанаачлага дэвшүүллээ. Тэрээр олон улсын өөр өөр байгууллага, механизм нь яриа хэлцлээр дамжин Евро-Азийн эх газрын өргөн хүрээний хамтын ажиллагааг ахиулах талаар дурдсаар ирсэн юм. Энэ нь ‘Бүс ба зам’ үзэл санаатай нийцэж байна. Мөн ирээдүйн Хятад, Казахстаныстратегийн бүх талын чухал хамтын ажиллагаанд шинэ боломж, орон зайгаргаж байна" гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ